ХНХ-ын яам Эрчүүдийн чуулга уулзалтад 140 гаруй сар төгрөгийг зарцуулжээ

Moderator
2022/05/17

Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг зохион байгуулсан. Энэ чуулган зориулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсныг шилэн дансны мэдээллээс хүргэж байна. Уг арга хэмжээнд зориулан есөн удаагийн гүйлгээгээр 140 гаруй сая төгрөгийг үйлчилгээ авсан төлбөрөө шилжүүлсэн байна. Эдгээрийн ихэнх нь тайз засалт, урилга хэвлэл, мандат гэх мэт зүйлүүдэд зарцуулжээ. 

Төр хэмнэлтийн бодлогоо зарлаж, нийт иргэдийн хэмнэж амьдрахыг уриалсаар байгаа. Гэвч төрийн байгууллагууд нь элдэв хурал чуулган, хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулж, хэдэн зуун саяар нь цацах хэр үр дүнтэй вэ? 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна