Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хамтран баталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны хаврын мод тарих арга хэмжээг нийслэлийн 4 байршилд зохион байгуулж байна.
Тодруулбал, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол агропарк, Хан-Уул дүүргийн шинэ нисэхийн замд “Ногоон хэрэм” төслийн талбайд модоо арчлах, 360 ширхэг модыг нөхөн тарина.
Энэ жилийн бүх нийтийн мод тарих өдрөөр БОАЖЯ шинээр мод тарихгүй, өнгөрсөн жил тарьсан модоо усалж, арчлах, нөхөн тарилт хийж байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газар, Усны газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Ой судалгаа, хөгжлийн төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс тус бүр 88 албан хаагч оролцоно.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна