Албан тушаалтнуудад визний хориг тавьсан уу?

Moderator
2022/05/10

"АНУ, Австрали, Канад, Шинэ зеланд, Евродын холбооны 27 улс Монгол улсад визний хориг тавьжээ" гэх мэдээлэл сошиал орчинд тархаад байна.

Энэ мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэдэд виз олгохгүй, хориг тавих талаар одоогоор гадны аль нэг ЭСЯ-наас мэдээлэл албан ёсоор ирүүлээгүй байна" гэх мэдээллийг өгөөд байсан юм. 

Тэгвэл энэ хориг зөвхөн албан тушаалтнуудад хамааралтай гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Бүр тодруулбал, төрийн өмчийн аж ахуйн нэгж, компаниудын дарга удирдлагуудад энэхүү визний хориг үйлчлэхээр байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна