НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоосон гэв

Moderator
2022/05/09

Засгийн газраас энэ сараас эхлэн НӨАТ-ын сугалааг зогсоох шийдвэрийг гаргасан. Сугалаа өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн учир ийнхүү зогсоосон гэдгээ албаныхан мэдэгдсэн. 

Тэгвэл Татварын ерөнхий газраас "НӨАТ-ын сугалааг түр хугацаагаар зогсоосон" гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар ТЕГ-ын дарга Б.Заяабал " Сугалааг зогсоох шийдвэр нь урт биш түр  хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон" гэсэн мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.193
    2022/05/09

    Ийм дураараа байхаа болиоч.., эсвэл хувиа нэмээч..,

    Хариулах