Эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг баривчлан саатуулжээ

Moderator
2022/05/09

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг дайчлан баривчиллаа.

Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд нь бага насны охидыг хүчиндэж хэргийн газраас зугтсан байжээ. Тэднийг Увс аймгийн Сагил, Төв аймгийн Заамар сум, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилжээ.

Тус этгээдүүдийг 461-р хорих ангид саатуулан шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна