Энэ сарын 15-нд бүх нийтээрээ амрах уу?

Moderator
2022/05/09

 “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ. 

Тэгвэл энэ жил дээрх өдөр хоёр удаа тохиож байгаа юм. Тодруулбал, зурхайн тооллоор энэ жил илүү сартай зун тохиож байгаа аж. Иймээс бүх нийтээрээ амрах өдрийн талаар Гандантэгчинлэн хийдээс  "2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно" гэсэн байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.