Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Коронавируст цар тахал эхлэхээс өмнө жилд дунджаар 100,000 орчим солонгос иргэд манай улсад аялал жуулчлалын зорилгоор ирдэг байсан бөгөөд өнөөдрийн шийдвэр нь БНСУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байгаа бөгөөд өмнө нь манай талаас 2010 онд Япон Улс, 2013 онд Канад Улс болон Герман Улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаж байсан.
Монгол Улсынхаа иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс солонгосын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
103.26.195.131
Монголчууд хөнгөвчилсөн зөв шийдэл гаргаасай билээ.ядаж ахмад настангуудаа визгүй 90 хоног зорих эрхтэй бологмоор доо.настангууд очоод удаан ажиллаад байж чадах биш .тиймд визгүй орж гаргадаг бологчихвол сайн сан даа.
Хариулах66.181.161.31
Ydaj gereegeer ywsan humuusiinhee ar ger huuhduudiig ywuulj uulzuulaachee urs min aawtaigaa uulzaldaagui 2jil bolj bna
Хариулах73.209.132.33
shiidverni bidnii tuluu garaasai
Хариулах66.181.161.41
Ingej hudal medee taraahaa boliocheeeee. Facebookt neg hudal garchig siteshuu yumandaa uur garchig.... butku eee, neeree Iim hachin yumnuuud hevleliiin ner hundiiiig unagaadag. Ta nar sanalaaraa alga bolchoooch
Хариулах192.82.82.97
Torguuli chini l nemegdene uur yamar ch hereg bhgui
Хариулах122.37.166.45
Амжилт хүсье
Хариулах202.126.88.129
unen bol boloosh dee
Хариулах