Эвий бяцхан үрсийн минь элэг эмтлэм дүр

Moderator
2022/05/03

 Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, булцайсан царай, болцойсон божгор бор гар...үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь сайхан бүхэн цолцолсон хүүхдийн ариухан ертөнц. Түүний хөдөлгөөн бүр, түүний ертөнц бүхэлдээ гайхамшиг. Өдрөөс өдөрт өсөн торних бяцхан гайхамшигт ертөнцийг  амар тайван, айх аюулгүй, эрүүл энх байлгах үүргийг эцэг эх, улс орон нь хүлээдэг. Гэвч эвий бяцхан үрс минь өвдөж, шаналж, цаг бусаар хорвоог орхисоор...

-Монгол эмчлэхгүй, гадагшаа яв"

-Хүүхдийнхээ оношийг барин аль нэг баталгаат орчуулга дээр гундуухан зогсох эжий аав. Гадаад улсын аль нэг эмнэлгийг тэднийг хүлээж авах болох уу, хүүхдийг минь аврах болов уу, амьдрал бэлэглэх болов уу гэх горьдлого тээсэн санаашрал. Арайхийн горьдлого тээсэн мэдээ хүлээн авахтай зэрэгцэн бид тэр их мөнгийг хаанаас олох вэ? гэх хариултгүй асуулт. Орон байр унах унаа бүгдийг нь зараад ч хаана нь ч хүрэхгүй их хэмжээний мөнгөн дүн... Яг л ийм хатуу үнэнтэй нүүр тулж, үхэл амьдралтай тэмцэх цаг мөчийн тухай үгээр бичих ч аргаггүй...

..."Миний нуруу яг л хадаас хадаж байгаа юм шиг өвддөг" хэмээн нулимс асгаруулан учирлах бяцхан хүү.  Тэр энэ аймшигт өвдөлтөөсөө салахын тулд төв талбайд сайхан сэтгэлд Монголчуудаас хандив тусламж гуйн халуун наранд тэнцэнцэр дээр сууж байна. Ах дүүс, эжий аав нь байдаг бүхнээ зараад ч түүний эмчилгээний төлбөрийн хаана нь ч хүрэхгүй. Ядарч, цуцахаа мэдэхгүй өдөржин гэрт гадаагүй тоглох бяцхан үрс ийнхүү эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэж байна. 

Ахынхаа донор болох гэж байгаа гэдгээ ч үл ойлгох бяцхан охин эжий аавтайгаа түмэн олондоо хандаж, тусламж хүсэж байна. Яг ийм хүнд хэцүүг туулж яваа хэдэн арван гэр бүл бяцхан үрсээ хорвоогийн хатуурхлаас харамлан тэмцэлдсээр... Монголд эмчлэхгүй, гадаадад хэдэн зуун сая төгрөгөөр эмчлэгдэнэ гэх дааж давшгүй даалгавартай нүүр тулсан ч тэмцсээр...

Статистик мэдээллээр хүүхдийн хавдрын гуравны хоёрыг хортой хавдар эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Өвчлөлийн хувьд 15-19 насныханд яс болон үений мөгөөрсний хорт хавдар зонхилж байгаа бол 0-4 насныхан нүд ба түүний дайврын хорт хавдарт нэрвэгдэж байна. Мөн  тархи, нугасны, зөөлөн эдийн хавдар бага насныханд түгээмэд тархжээ. Харин цусны болон тархи, нугасны хорт хавдар 5-9 насныханд илүү тохиолдож байгаа юм. 

Ийнхүү  тоо томшгүй мөнгөн дүн, аврал ирсэн эвий бяцхан үрсийн минь элэг эмтлэм дүр зураг үргэлжилсээр. Цаашид яах вэ? Тэднийг хэн аврах вэ? Тэднийг хэн хамгаалах вэ?



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.161
    2022/05/05

    бяцхан хүүхдүүд айшигтайгаар өвдөж хавдар болж эцэг эхчүүд хамаг байдгаа зарж орон гэргүй оочих аягагүй бүхнээ зориулж сайхан сэтгэлт ард түмэн туслаж гадаад улсыг зорьсоор... Эдгэсэн нь хэд вэ гэвэл бараг тоо гарахгүй Энэ асуудал дээр эрүүл мэндийн яам засгийн газар онцгой анхаарч ажиллаач ажлын хэсэг гаргаж судалгаа хийгээ ч Юунаас болоод байна олж илрүүлээ ч Өвчин хэнийг ч ялгахгүй шүү Албан тушаалтнаас ч айхгүй

    Хариулах
  • 66.181.161.60
    2022/05/03

    Томчуудын замбараагүй эм тариа, витамин, янзан бүрийн нэмэлт бүтээгдэхүүнүүд , Хүнсний замбараагүй хэрэглээ нэмэлтүүд орсон (нөөшлөгч, амт үнэр, өнгө оруулагч, хадгалах хугацаа уртасгагч) хүнсийг өдөр тутмын хэрэглээ болгосноос үүдэлтэй. Нийтийн дунд хүнсний хэрэглээний боловрол маш доогуур бгаагийн элрэл. Ямар хүнсээ түлхүү хэрэглэх ямар хүнснээс татгалзахуу ямар хүнс нь биед илч энерги нөхөх үү гэдийг мэдэхгүй шууд л тааралдсан болгоноо идэж хэрэглэж бна . Хүнснээс бусад хэрэглээний ч мэдлэг боловсрол тутмаг бн

    Хариулах
  • 202.126.89.68
    2022/05/03

    emch naraa chadavhjuulj eruul mendiin salbartaa shinechlel hiihgui bol hdn chadvargui emch huuchirsan tonog tuhuurumjteiguur humuus emchlegdehgui l bh da

    Хариулах
  • 66.181.181.223
    2022/05/03

    Тэр Хүүхдиин төлөө фондын мөнггийг хэн идчихвээ түүнээсээ эд нарт өгөөчэээ.Тэр ерөнхий сөйдын төрсөн ах гэгч баатарб херобаатар ундармаа нар туслаачээ

    Хариулах