Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа.
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шведийн “БиСиСи” /BCC AB/, “Садкора Форэстри” /Sadkora Forestry/ компаниуд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон, “Садкора Форэстри” компанийн захирал Нилс Вааргардэн нар гарын үсэг зурлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан билээ.

Швед улсад төвтэй “БиСиСи” компани нь аж үйлдвэрийн, тухайлбал үр, боргоцой боловсруулах болон тарьц үржүүлгийн автоматажсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.
Гурван талт Санамж бичгийг байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “БиСиСи” компанийн үйлдвэрлэдэг тарьц үржүүлгийн автоматажсан технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ. Төслийн хэрэгжүүлэгчээр “Садкора Форэстри” компани ажиллах юм.
“БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон Санамж бичигт гарын үсэгт зурсныхаа дараа, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, уул уурхайн компаниуд нэгдмэл санаа зорилгоор ажиллаж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон төсөл хэрэгжүүлэгчтэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна