Хэрэв Та Франц болон Европын Холбооны гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөтэй явахаар бол дараах зүйлсийг анхаарна уу.
-10000 болон түүнээс дээш бэлэн евро эсвэл үүнтэй дүйцэх гадаад мөнгөн тэмдэгтийг Франц Улсын болон Европын холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, гаргахаас 30 хоногийн өмнө мэдүүлгийг www.douane.gouv.fr/dalia гаалийн цахим хуудсаар урьдчилан мэдүүлэх шаардлагатай. Мэдүүлгээ гаргаснаар онлайн хэлбэрийн гаалийн мэдүүлэг үүсэх бөгөөд үүнийг хил нэвтрэх үедээ гаалийн байгууллагад шалгуулна.
-Түүнчлэн 50000 еврогоос дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн тэмдэгтийн гарал үүслийг зайлшгүй нотлох баримтаар нотлохыг шаардана.
Европын холбооны санхүүгийн хяналтын эрх зүйн баримт бичиг болон Францын Мөнгө, санхүүгийн хуулийн дагуу дээрх мэдүүлгийг бөглөөгүй, эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд мөнгөн тэмдэгтийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах ба хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал хураах зохицуулалттайг анхаарна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна