Үзэсгэлэн худалдааны үеэр шатрын морь хулгайлсан хэрэг энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ талаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар “Мишээл экспо” төвд болсон үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр “Үзэсгэлэн худалдаан дээрээс эд зүйлс алдлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 59 настай “Н” дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон, хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.
Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрсдийн эд зүйлийг анхаарал болгоомжтой авч явж гэмт хэрэгт өртөх хохирохоос урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна