Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгч уригдан оролцсон. Энэ үеэр нийслэл хотын камеруудыг шинэчлэх шаардлагатайг дурьдсан юм.
Тэрбээр "Нийслэл дэх камеруудын ихэнх нь ажилладаггүй. Үүнийг жолооч нар ч мэддэг. Иймээс автомашины хөдөлгөөн болон дугаар танигч мэдрэгчтэй, хөдөлгөөнд оролцож байгаа машиныг мэдээллийг бүртгэлжүүлэх камеруудыг нэвтрүүлэх гээд ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Албаны мэдээлэл: Улаанбаатар хотод 2010-2020 оны хооронд 3600 гаруй цэг дээр нийслэл болон улсын хөрөнгөөр камер суурилуулсан байдаг. Эдгээрээс 40 гаруй хувь нь олон жил болж ажиллагаагүй болсон, эвдэрч, гэмтэж чанарын шаардлага хангадаггүй камерууд байгаа аж. . Одоо байгаа камерууд нь тус тусдаа системтэй нэг дүүрэг, нэг хороонд 10 камерыг нэгтгэн нэг серверт байршуулаад явдаг. Гэтэл энэ үр дүнгээ өгөхгүй очоод шалгахаар камер байгаа боловч дүрс бичлэг байхгүй, дүрс бичлэг байсан ч тухайн бичлэг нотлох баримтын хэмжээнд харагддаггүй гээд олон зөрчил дутагдлууд байдаг байна.
Иймээс нийслэлээс камерын ухаалаг системд суурилуулж нэгдсэн удирдлага хяналттай болох зорилт дэвшүүлж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг ухаалаг камераар хянадаг байх зорилт дэвшүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.160.110
КАМЕРУУД ХАРДАГ БОЛОХООС ЯМАР БИЧЛЭГ ХИЙХ БИШДЭЭ
Хариулах66.181.191.145
Хятадын өрийн хавханд орох гээд л хотын дарга байж ядаад байна . 2.7 бараг 3 тэрбум доллар зээлнэ гээд , дараа нь яаж төлөх вэ ? Эх орноо өгөх үү ? 1 - р эгнээн камер эвдэрсэн гээд , бүх машин явуулж нийтийн тээвэрт гацаа үүсгэж , хятадаас зээл авах гэж зүтгээд байна . Эх оронгүй болов .
Хариулах202.9.46.65
Амьсгаанууд даа
Хариулах