Ховд аймгийн Цэцэг сум руу явж байсан автобус онхолдож, нэг хүн нас баржээ

Moderator
2022/04/27

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус авто замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 05:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар  аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна