Чингисхаан: Төрд байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг болсон

Moderator
2022/04/25

Цахим орчинд Чингис хаан гэх нэрээрээ танил болсон Баасанжаргал энэ сарын 28-нд тайван жагсаал хийнэ хэмээн мэдэгдлээ. 

Тэрбээр "Төрд байгаа хэдэн нөхдүүдтэй тооцоо бодох цаг болсон. Олон жагсаал цуглаан болсон. Үр дүн алга. Хуулийн дагуу жагсаал хийхийн тулд холбогдох газруудад хүсэлт өгнө. Залуусаа ирээсэй гэж бодож байна. Зөөлөн хувьсгал хийгээсэй гэж хүсэж байна. Монгол Улсад хувьсгал хэрэгтэй. Төр засгийн үндсээр нь цэвэрлэх хэрэгтэй. Асуудал их байна. Иймээс дөрөвдүгээр сарын 28-нд МОРИН цаг ирж бидэнтэй нэгдээрэй" гэлээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.