Монголд "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хүрээгүй салбар гэж үгүй. Д.Эрдэнэбилэгийн ТУЗ-ын даргаар ажилладаг Худалдаа хөгжлийн банк цагтаа төрийн өмч байсан гээд л бүх түүх эхлэнэ. Ийнхүү төрийн өмчийг нэг нэгээр нь өөрийн болгож Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг хүртэл хувьдаа авахаар санаахрсан гээд энэ бүх түүх Д.Эрдэнэбилэг гэх хүнтэй холбогддог. Тэгвэл өчигдөрхөн түүнийг шүүхээс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэртэй зэрэгцэн Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоноос Ерөнхий сайдад хаяглан албан бичиг хүргүүлжээ. Албан бичиг нь ТУЗ-ын даргынх нь хоригдох шалтгаан болсон “Хөгжлийн банк”-наас зээлсэн 192,6 тэрбум төгрөгийг төлөх боломжтой гэх утгатай. Бүүр ажлын хэсэг байгуулсан гэдэг ам мөчгөө Ерөнхий сайдад өгч....Маш хурдтай өрнөж буй үйл явц байгаа биз.

Яг ийм маягаар улсыг маш хурдан аргаар хохиролгүй болгох бүрэн боломж “Кю Эс Си” компанид байсан гэсэн үг. Нэг үгээр “Хөгжлийн банк”-наас авсан зээлээ төлөх боломжтой ч, төлөх сонирхолгүй байв уу гэх хардлага үүсэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банк"-ны асуудлыг дэлгэж, чанаргүй зээлдэгч нарыг шахаж, шаардаж эхэлсэн. Ямар ч зээлийг хэрэгтэй үедээ авч хэрэглээд, буцаагаад хүүгийн хамт өгөх нь бизнесийн зарчим. Гэтэл Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулчихаад ямар ч хариуцлага үүрэхгүйгээр явж байсан ХХБ-ны босс аавын хаалга татсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй Д.Эрдэнэбилэг бол "Зээлийг заавал хугацаанд төлөх шаардлагагүй" хэмээн том дуугарах эрхгүй гэх сануулгыг ТӨРИЙН ХУУЛЬ өглөө.
"Хөгжлийн банк"-ны хамгийн өндөр дүнтэй зээлдэгчдийн нэг болох “Кью Эс Си” ХХК-ийн асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдэж, үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192.57 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар болоод байна.
“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард зээл авсан байдаг.
Гэрээ ёсоор бол тэд дээрх зээлээ тэд 2018 онд төлж дуусгах ёстой байсан ч ДӨРВӨН жилийн хугацаанд төрийн хөрөнгийг "царцаасан" байгаа юм.
Харин одоо "босс"-д нь хууль үйлчлээд эхлэхээр тэд сандралдан гүйлдэж байна. Энэхүү үйл явц нь "Сахал" Д.Эрдэнэбилэгийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй" хамгийн их хамааралтай байсан гэдгийг ч нотолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
71.36.124.124
HUTSAA HUTS MUU BAASNUUD TURIIN MUNGUUR URUU TULUH ZALI UU
Хариулах