Хөдөлмөрийн зэх зээлийн эрэлтийн барометрийн судалгаагаар барилгын салбарт 2022 оны II улирал гэхэд 10.8 мянган ажиллах хүчний эрэлт бий болохоор байна. Энэ нь манай улсын ажиллах хүчний нийт эрэлтийн 20.6 хувь юм.
Ажиллах хүчний энэхүү эрэлтийг хангах зорилгын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилгын политехникийн коллеж, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Монголын Үндэсний Олон нийтийн Телевизийн төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар талууд Монголын Үндэсний Олон нийтийн Телевизийн санаачилсан барилгын салбарын түгээмэл болон нэн эрэлттэй мэргэжлүүдээр сурч буй оюутан залуусыг дэмжих, салбарын мэргэжлүүд, хөдөлмөрийн үнэ цэнийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, сурталчлах, ажилтан, ажил олгогч хоёрыг холбох, өсвөр үеийнхэнийг мэргэжлээ зөв сонгоход чиглүүлэх нийгмийн зорилтот төсөл, реалити шоу хийх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Хөгжлийн гол тулгуур бол “АЖИЛЛАХ ХҮЧ” бөгөөд тэрдундаа барилгын салбарын мэргэжил, инженер техникийн ажилтнуудыг олноор бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллуулах, тасралтгүй чадавхжуулах нь Улс орны бүтээн байгуулалтад онцгой ач холбогдолтой гэдэг дээр талууд санал нэгдэж, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулж, ажиллахаар тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна