БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт албан ёсоор нээгдэж solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явагдана.
Иргэдэд бүртгэлийн программтай танилцах, туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программыг нээжээ.
Гэрээгээр ажиллах иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бөгөөд шалгалтад хэрхэн бүртгүүлэх зааврыг гаргасан байна.
Солонгос хэлний түвшин тогтоох тогтоох шалгалтад цахимаар бүртгүүлэх заавар
Регистрийн дугаараа том, жижиг үсэг харгалзахгүй кириллээр бичнэ.
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага, анхааруулах хуудастай танилцаад зөвшөөрөх гэсэн хэсгийг дарна.
Бүртгэлийн хэсэг рүү шилжин овог, нэр болон бусад бөглөх мэдээллийг зөвхөн кирилл үсгээр бичихийг анхаарна уу. Энэ хэсэгт өөрийн цээж зургийг оруулна. Цээж зургийн хэмжээ 3.5х4.5, арын фон цагаан, 300 пикселтэй, мэргэжлийн зурагчнаар авхуулсан, 40кв-ээс дээш байвал шаардлагад нийцнэ.
Мөн өөрийн ашигладаг утасны хоёр дугаарыг бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн утасны дугаараар дахин бүртгүүлэх боломжгүй.
Мэдээллээ зөв бөглөсний дараа төлөх хэсэг гарч ирнэ. Бүртгэлийн хураамж болох 24$-ыг Төрийн банк болон бусад банкны интернет банкаар төлнө. Гүйлгээний утга хэсэгт Q үсгээр эхэлсэн 9 оронтой тоон код бичээд зай авч гар утасны дугаараа зөв оруулна.
Төлбөрөө төлсний дараа таны утсанд бүртгэл баталгаажсан мэссэж ирнэ.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
139.5.217.37
bvrtgliin havtas haan bain
Хариулах117.111.28.8
Bvrtgeld in kwod chin dvvrtsen bn gehiin ymar uchirtai yumbee
Хариулах