"Оюутолгой" компанийн ажилчид цалин, илүү цаг хассанд эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлалаа. Учир нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээс хойш ажилчдад хууль ёсоор олгох ёстой цалинг хассан байна. Мөн илүү цагийн нэмэгдэл болон батлагдаагүй журмыг үндэслэн илүү цагийн нэмэгдэл, баярын өдрийн нэмэгдлийг хассан байна.
Энэ талаар Оюутолгойн туслан компанийн экскаваторын оператор "Бид гүний уурхайд ажилладаг. Бидний нэг цагийн үнэлгээ 3 доллар байдаг. Бүтэн өдөр ажиллаад 30 долларын цалин авч байна. Харин гадаад экскаваторууд нь 170-250 долларын цалинтай. Бид туслан компанийнхаа ажилчдын цалинг нэмээч гэж байгаа юм. Хүний эрх чөлөө гэдэг зүйл зөрчигдөж байгаа. Нэмэлт цалин байхгүй. Бид дэлхийн жишиг уурхайд ажиллаж байгаа. Гэтэл өдөрт 30 долларын цалин авч байна. Компани бидэнтэй цалин тохироогүй. Цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Мөн тэдний зүгээс тус компанийн талаар ямар нэг сөрөг мэдээлэл хийвэл шууд ажлаасаа халагддаг талаар мэдээлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна