Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боллоо.
1. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Б.Жагарын хүсэлтийг хэлэлцээд тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг үүсгэн байгуулсан гэх 927 гишүүний бүртгэлийн баримтаас 432 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй тохирохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Түүнчлэн хүсэлт гаргагчаас тус намын гишүүн гэх 927 иргэний холбоо барих утасны дугаарыг Улсын дээд шүүхэд ирүүлээгүй, ирүүлэхээс татгалзсанаар тухайн иргэд нь Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намын гишүүн мөн эсэхийг шалгах боломжгүй болсон, энэ нь “бүртгэл үнэн зөв байх” хуулийн зарчимд нийцэхгүй байна. Иймд Улс төрийн намын тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл”гэж заасныг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” бол улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзахаар заасны дагуу Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
2. “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд хүсэлтэд хавсаргасан баримттай холбоотой асуудлыг нягтлан тодруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох баримтын талаар нэмэлт мэдээлэл авах нөхцөл үүссэн гэсэн үндэслэлээр хойшлуулав.
3.Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам (УЭАТТН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Г.Батжаргалын хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
103.212.116.111
Одоо ямарч нам хэрэггүй.Ман -нам самаа устгаж хаях хэрэгтэй .Нэр сэр нь Лноосон нэр биш ийм оюуны хомсдолоо илтгэсэн Бүтэн өгүүлбэрэн намын нэр гэж хаана байх вэ.Ямарч утга учир алгаа хөөрхий.Албан тушаал сандал суудал хөөцөлдөөд байх юмаа.Энэ олон гачин хачин нэртэй 1хүний намын дарга нар суудал ширээ хайгаагүй Эх орноо бодогчид юм бол нэгдээд Бөөгнөрөл гэдэг нам байгуулаад очвол зөвшөөрөх байх шүү.
Хариулах