Төв талбайд өчигдөр /2022.04.17 /19:00 цагийн орчимд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар бид мэдээлсэн. Уг иргэн нь 25 настай О гэгч бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж шатаажээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ.
Мөн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна. Үүнээс гадна их хэмжээний өртэйн улмаас сэтгэл гутралд орсон талаар мэдүүлэг өгчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.191
ene moriit togloomoo bugdiig n haagaacheee
Хариулах103.212.116.114
мөрийтэй тоглоод мөнгө олно гэж байхгүй ээ, наана нь эртхэн ухаарч ойлгох ухаан байхгүй л бол бүх мөнгө, бүх хөрөнгө алдаад л дуусна ... энэ бол бичигдээгүй хууль
Хариулах103.26.194.221
Тэнэгтээ өрөнд орчихоод хэнд ялархаж талбай дээр шатаж хайран сайхан талбайг маань бузарлаж байгаа эргүү вэ
Хариулах202.126.89.227
Odoogiin niigem bvrl so bolood baih yumdaa