Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
Монгол Улсын иргэд, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийсэн оюутан залуучууд аа,
Жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тавигдсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байлаа.
Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой байна.
Дүгнэж үзвэл, ОХУ-Украины зөрчил болон хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын халдварын цочрол, түүнээс үүдсэн хямрал, тогтолцооны реформ шаардсан нийгмийн захиалга байна.
Засгийн газар боломжит бүх хувилбараа дайчилж, нийт ард иргэдтэйгээ хамтарч, арга хэмжээ авна.
Засгийн газар хуралдаж, үе шаттайгаар шийдвэрлэх дараахь шийдвэрүүдийг гаргаж байна гэлээ. “Энэ бол явцын мэдээлэл” гэдгийг Ерөнхий сайд онцлон хэллээ.

Нэг. Үнийн өсөлтийг бууруулах талаар авч буй арга хэмжээ:
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-Украины хямралт байдлаас үүдэж, олон улсад үүсэж буй эдийн засгийн түр хугацааны шокоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор өнөөдөр батлууллаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр
Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо. Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгохоор боллоо. Хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих болно. Цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь одоогийн байдлаар үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байна, цаашид гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг ч үгүйсгэхгүй.
Хоёр. Төсвийн зардлыг хэмнэх тухай:
Үе үеийн төр засаг төсвийн хэмнэлттэй холбоотой асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэдэг байсан боловч нэгдсэн хуулиар зохицуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Засгийн газрын өнөөдрийн хурлаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ хуулиар дараахь зүйлсийг зохицуулна.
- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
- Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
- Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
- Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
- Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.
Гурав. Бусад шаардлагуудын тухай
Нэг. Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Гурав. Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна