Хар тамхины хэргээр яллагдсан шүүгдэгч амиа хорложээ

Moderator
2022/04/14

"Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо тоотод боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ны ирүүлжээ.

Хэргийг тодруулбал, тус тоотод оршин суух хаягтай эрэгтэй 23 настай Т нь хашааны шонгийн модноос хар өнгийн уяагаар боомилж нас барсан хэрэг гарсан байжээ. Хэргийн газрын үзлэгээр тухайн нас барсан иргэн хар тамхи хэрэглэсэн үедээ өөрийгөө боомилсон байж болзошгүй байгаа аж.

Талийгаач Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022-04-12-ны өдөр хар тамхи хадгалсан гэх хэргээр шүүгдэхээр тов гарсан байсныг мөрдөн шалгах явцад илрүүлсэн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.