Хотын дарга Д.Сумъяабазар таван сарын өмнө энэ оноос гудамжны хоолны соёлын үйл ажиллагааг чөлөөтэй явуулна гэдгээ мэдэгдсэн.
Тэрбээр "Цаашид Улаанбаатар хотод чаддаг нь чаддаг юмаа хийгээд явах хэрэгтэй. Талх, хуушуур, бууз, банш байна уу, өөр ямар хоол үйлдвэрлэмээр байна бүгдийг нь соёлын үйлдвэрлэлээ дагуулаад хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ нэг Мэргэжлийн хяналтын баахан стандартуудыг болиулах хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй гэсний ард дандаа нэг шантааж явна. Хувийн хэвшлийн түншлэлээр юм хийх гэхээр дандаа сэтгэлийг нь мохоодог, гацаадаг, хүний урам зоригийг байхгүй болгодог. Хяналт нэрээр хөдөлмөрлөх, ур цадварыг сэргээж байгаа зүйлүүдийг бүгдийг нь байхгүй болгож байна. Ирэх оны нэг сараас ихэнх үйлчилгээг чөлөөтэй явуулна шүү. Мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрөл олгох гэх зэрэг стандартуудыг болих хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн.
Гэтэл гудамжинд эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэнийг цагдаа нар хөөж туугаад байгаа асуудал гарсаар байна.
Энэ талаар нэгэн иргэн нийгмийн сүлжээндээ "Цагдаа нар ажил хийлгэхгүй хэцүү байна
Явуулын хоолны үйлчилгээг Монгол улсдаа хөгжүүлж дэлгэрүүлье гээд Food Station UB гэх брэндийг үүсгэн байгуулаад хэсэг хугацааг ардаа үлдлээ. Мөнгө санхүү, хөрөнгө оруулалт байхгүйгээс хурдан хугацаанд газар авч чадахгүй байгаа ч бид баг хамт олноороо бүх л шаардлагатай зөвшөөрөл стандартаа хангаж хичээн ажилласаар байна. Нийслэл болон дүүргээс дэмжиж байгаа ч энэ цагдаа гэдэг хүмүүс үргэлжийн мөнхөд хорьж цагдаад, торгож хөөгөөд ерөөсөө ажил явуулахгүй дарамт ихтэй хэцүү байна. Яг яаж уялдуулж яах ёстой юм бэ? Нэмэр болохгүй ч лай болохгүй байж болох уу төр засаг, цагдаа сэргийлэх минь ээ??? Зүгээр өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдрах боломж олгоод өгөөч лайтай хар *дакууд вэ!!! Та нараас мөнгө гуйгаагүй дарамтаа зогсоо гэж л гуймаар байна! Мөрөөрөө амьдармаар байна!!!" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна