УБТЗ ХНН-ийн 50 хувийг эзэмшдэг төрийн өмчит РЖД-г дампуурлаа зарлажээ

Moderator
2022/04/12

ОХУ-ын төрийн өмчит компани болох “Russian Railways”-ийг бондын хүүгээ төлж чадаагүйн улмаас дефольт зарлахад хүрчээ. Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалж, ОХУ олон эдийн засгийн хоригт орсноос РЖД компанийн гадаад гүйлгээнүүдийг царцаасан байна. 

 Тус компани нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50 хувийг эзэмшиж буй.

  РЖД-гийн зүгээс ам.долларын гүйлгээ хийх боломжууд ОХУ-ын орсон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас хэд хэдэн удаа бондын төлөлтөө ам.доллараар биш рублиэр хийх саналаа тавьжээ. Гэвч ам.доллараар төлөгдөх зээл, бондын төлбөрүүд ийн төвөгтэй нөхцөл байдалд ороод байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна