Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах талаар БХБЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх талаарх энэхүү форум юм.
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Иймээс энэ хүрээнд олон улсын туршлага судлах, системийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, зураг төслийн чанарыг сайжруулах зорилгын дор “ВIM FORUM-2022” болж байна.
Форумыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж, үг хэллээ. Тэрбээр "Барилга байгууламжийн зураг төсөл гэдэг бол олон салбарын шинжлэх ухааныг өөртөө шингээж, урт хугацааны тооцоо судалгаа, ур чадвар, оюуны хүч хөдөлмөр, дүн шинжилгээний үндсэн дээр бий болж, Улс орны хөгжлийн тулгуур болдог бүтээгдэхүүн юм. Хот болон барилгын төлөвлөлт, материал, хийц бүтээц, шинэ технологи, механикжуулалт, өндөр бүтээмжтэй техник хэрэгсэл зэрэг нь зураг төслөөр дамжин үйлдвэрлэл болдог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн нийт 860 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Цаашид яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд “BIM” нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна