Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Moderator
2022/04/12

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар энэ сарын12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ  тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикин хүрээлэнгээс 00:44 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна