Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. Иймээс МАН-ын генсек өнгөрсөн сарын 30-нд Хөгжлийн банкнаас өөрөө болон хамаарал бүхий хүмүүс нь зээл авсан ЕСӨН хүнийг нэр цохон шалгуулахыг үүрэгдсэн.
Тэд бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, Дэд сайд асан Ш. Лхамсүрэн нар юм.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүнээсээ татгалзан, шалгуулахаар болсноо мэдэгдсэн. Харин үлдсэн НАЙМАН нь хуулийн байгууллагаар шалгуулсан эсэх нь тодорхой болоогүй байна.
Тодруулбал, МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар хуралдаж, Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Хэрэв 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлэхээ мэдэгдэж, гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасах шийдвэрээ танилцуулаад байгаа билээ. Харин заасан хугацаанд МАН-ын дээрх нэр бүхий гишүүд хуулийн байгууллагаар шалгуулсан уу гэх асуулт анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.82.161
шугиж байгаад намжина гэж хүлээзнэж байгаад дахиад давтан гэмт хэргээ үйлдэхээр зэхэж байгаа байлгүй.
Хариулах