Г.Амартүвшин гишүүнийг түдгэлзүүлэх саналыг ганцхан Улсын ерөнхий прокурор гаргана

Moderator
2022/04/11

Амралтын өдрөөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хөгжлийн банканд холбогдох асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах санал гаргасан

НЭГ: Түдгэлзүүлэх саналыг ганцхан Улсын ерөнхий прокурор гаргана

УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заасан байна. Харин бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдах хоёр үндсэн нөхцөл бий гэж заасан нь 9.1, 9.2-т байна. Аль алинд нь “өөрийн хүсэлтээр” гэсэн үг байхгүй бөгөөд Улсын ерөнхий прокурор эхэлж санал оруулахаар байна.

Түүнчлэн, тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан нөхцөл арилсны дараа мөн л УЕП мэдээлэл өгсний үндсэн дээр, бүрэн эрхийг нь сэргээх ёстой.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна