УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын даргын захирамжаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний тухай төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсгийг байгуулж байгааг дуулгасан юм.
Тэрбээр, Цар тахлын улмаас хорио цээр хоёр жил үргэлжилж, үүний улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан. Инфляц, үнийн өсөлт ч гаарсан. Тээврийн үнэ 5-6 дахин өссөн тохиолдол гарлаа. Цар тахлын эдийн засагт тусгасан сүүдрээс алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүссэн шатахуун, бараа бүтээгдэхүүний болон валютын ханшийн өсөлт нийгэм, эдийн засагт маш их дарамт учруулж байна.
Нийгмийн бухимдал, түүнээс үүдэлтэй жагсаал цуглааны нөхцөл байдлыг бид сайн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын Тамгын газар, холбогдох байгууллага хүлээн авсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж байгаа. Ажлын хэсгийн зорилго бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой, мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бодлогын шийдлийг ярилцана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна