Дугуйны эзнийг СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Moderator
2022/04/08

Энэ зураг нийгмийн сүлжээнд тархаж, дугуйны эзнийг суллахыг шаардаж эхэллээ. 

Сүхбаатарын талбайд өчигдөр залуус 10 цагаас эхлэн жагссан. Тэд "Монголдоо сайхан амьдармаар байна. Үнийн өсөлтийг бууруул" гэх уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлсэн юмн. Жагсаал өнөөдөр өглөөний 05 цаг хүртэл үргэлжилсэн.  Улмаар цагдаагийн байгууллагаас жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, зарим иргэдийг баривчилсан. 

Тэгвэл яг одоо нийгмийн сүлжээнд өчигдрийн жагсаалын үеэр саатуулагдсан залуусыг суллахыг шаардаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр жагсаалын үеэр 68 залууг албадан баривчилж  түр саатуулаад байгаа аж. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна