Ч.Номин: Цирк хувьчлагдсан. Хувь хүний өмчид шууд халдах эрх байхгүй

Moderator
2022/04/07

Японы мэргэжлийн сумогийн их аварга  Д.Дагвадорж15 жилийн өмнө Монголын үндэсний циркийг менежментийн хувьчлалаар авсан байдаг.  Дэлхийн төвшинд гарах циркийг барина хэмээсэн түүний амлалт хумхын тоос бол өнөөдөр 80 гаруй жилийн түүхтэй Монголын циркийн урлаг гудамжинд гарсан.

Тэгвэл ирэх жилээс шинэ цирк барих асуудлыг хөндөх нь. Энэ талаар  Соёлын сайд Ч.Номин Монголын эдийн засгийн чуулганы үеэр " Монгол Улс хүний хувийн өмчийг хамгаалсан хуультай ардчилсан улс. Зах зээлийн нийгэмд шилжих үед маш олон төрийн өмч хувьчлагдсан. Энэ үед цирк хувьчлагдсан. Нэгэнт өмчлөгдсөн хувь хүний өмчид шууд халдах эрх байхгүй. 

Соёлын салбарт хөрөнгө оруулж байж л хөгжинө. Аливаа нэг зүйлд хөрөнгө оруулж байж л хөгждөг. Соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 5,10 жилийн дараа үр өгөөжөө өгдөг. Хөрөнгө оруулалт олгохоор түүнийг нь тал талаас нь шүүмжилдэг.

Ирэх оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна. Соёлын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Олон улсын жишиг өндөр байхад манай улсад хөрөнгө оруулалт, урсгал зардал, хөтөлбөр, арга хэмжээтэйгээ нийлээд нийт төсвийн 1.5 хувьд хүрэхгүй байгаа нь тун харамсалтай" хэмээлээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.235
    2022/04/10

    hutsaache managementiin geree yavj bga shuu.gereeniihe daguu bj chadahgui bol tur tumur nuuree gargaad butsaagaad av yun shiniig barih

    Хариулах
  • 103.212.116.114
    2022/04/08

    байсан циркээ хүнд өгчихөөд одоо дахиж цирк барина ч гэж юу байхав даа, барьлаа ч гэсэн хөгийн л юм босох байх даа, хуучин шиг дэлхийн шаардлага хангасан, дэлхийн стандартын цирк босно гэж байхгүй л байх

    Хариулах
  • 192.82.70.243
    2022/04/08

    Tsirkiin huvichlaliig dahin shalgaj uzeed boldog bol butsaagaad avaasai.

    Хариулах
  • 202.9.46.51
    2022/04/07

    Энэ сайд амжих уу

    Хариулах