Бага насны хүүхдүүдийг уруу татаж заналхийлэх, бэлгийн харьцааны хохирогч болгосон тухай мэдээллийг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, иргэн А нь насанд хүрээгүй 84 охиныг айлган сүрдүүлж заналхийлж бэлгийн харьцаанд орсон нь тогтоогджээ.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралын хэлснээр "Цахим орчинд гэмт этгээдүүд нь хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охинтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх өөртөө дасгаж заналхийлэх замаар бэлгийн харьцаанд орох, гаж бичлэг явуулсан гэмт хэргүүдийг шалгаж байна. Үүнд хүүхдүүд хохирогч болж байна. Хохирогч хүүхдүүд айхдаа нуугдмал байдалд орж байна. Тиймээс бага насны хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж ойлголцох нь чухал байна. Гэр бүл салалт цуцлалт бас шалтгаалж байна. Монгол Улсын иргэн А нь 2020 онд хуурамч хаяг үүсгэн нийт 84 охинтой харилцаа тогтоож, айлгаж гуйж өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгээр нь дарамталж бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон. Мөн удаа дараа ял шийтгэл авч байсан этгээд бага насны хүүхдүүдийг цахим орчин уруу татаж, бэлгийн дур хүслээ хангасан хэргийг илрүүлсэн. Мөн бэлгийн дур хүслээ хангахаас гадна бичлэгийг бусдад зарж худалдаж ашиг олж байна" гэв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
202.9.46.7
XudlAA BAIX
Хариулах