ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нийт зургаан гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилжээ. Шалгалтын явцад эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158.7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, өсвөр үе хүүхэд, залуусын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг, жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа талаар ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна