Хавдар Судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тус эмнэлгийн удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий Хавдрын эмнэлгийг барихдаа Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар ийнхүү байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Энвермэд" ХХК-ийн эмнэлгийн байрыг зарах талаар ярьж байснаасаа буцаж түрээслэх асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Тендер явуулахдаа хагалгааны өрөөтэй байх шаардлагыг тавьсан боловч хагалгааны өрөө байгаагүй. Иймээс гэрээ зогссон. М.Билэгт гишүүн хагалгааны өрөөг өөрсдийн мөнгөөр хийгээд буцаагаад түрээслэх санал тавьсан. Тус санал боломжгүй тул ХСҮТ дотроо хагалгааны өрөөг хийсэн. Бид ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл үүнээс болж өөрийгөө хохирсон гээд М.Билэгт Арбитрын шүүхэд биднийг өгсөн. Харин одоо Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад ирэхээр манай эмнэлгийг гуравдагч этгээдээр татсан. М.Билэгтийн компанийн Хөгжлийн банкны зээлийг Хавдрын эмнэлэг төлөхгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.26.193.179
Газраа авья
Хариулах103.26.193.179
Яахаараа чиний өрийг улсын эмнэлэг төлдөг юмбэ
Хариулах103.26.193.179
Тэгж ярих юм бол харин ч ""газраа,,,, авья Билэгтээ
Хариулах