БНХАУ-аас 90 гаруй хайрцаг муудсан ЗАГАС, ТАХИАНЫ махыг хууль бусаар оруулж иржээ

Moderator
2022/03/30

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоныг илрүүллээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТААР:

Уг бүтээгдэхүүнүүд нь 2022 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн байна. Нийт 90 хайрцаг тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг ЗӨВЛӨЖ байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.16
    2022/03/30

    Мөнгө нэхэ биз. Өгөхгүй болхолр нь өөрсдөө албаар удааж муутгаа биз. Бүүр яг бодит байдал дээр тийм л байгаа. Бүр нүпэнд харагдчихлаа. Хятдууд хэзээ ч муудсан бараа явуулдаггүймдаа 20 жил бараа авлаа

    Хариулах
  • 202.126.89.203
    2022/03/30

    Zvgeer huwtsas hunariig neg negeer ni zadlaad hvn amitan zowoogood bsan ysan be ta nariin ajilaa yaj hiideg chine haragdaj bna mungunii tuluu nvdee ch uhahad belen vhsenii mergejiliin hynalt zvgeer mergejiliin awilagchza

    Хариулах