Шинжилгээний хариутай тохиолдолд ОХУ-ын хилээр саадгүй нэвтрүүлнэ гэв

Moderator
2 цаг 55 минутын өмнө

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 30-ны өдрийн 11.00 цагт хил нээсэн талаар ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж байна. 

 ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн Полимеразын гинжин урвал/PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна