Согтуурсан үедээ муудалцаж, нэгнийгээ хэрцгийгээр хөнөөжээ

Moderator
Өчигдөр 14 цаг 49 минут

Хүний амь насыг хохироосон гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. 

Тодруулбал, Энэ сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 25 настай, эрэгтэй иргэн “Ү” нь гадны нөлөөтэй / олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд энэ сарын 27-28 нд шилжих шөнө 23-31 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 30 настай, эрэгтэй “Т” болон 25 настай, эрэгтэй “Ү” нар нь маргалдан зодолдож “Т” нь иргэн “Ү”-ийн бие халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй “Т” нь хэргийн газраас оргон зайлсан байсан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж энэ оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна