Х.Баттулга, Б.Баттүшиг, З.Мөнх-Очир нар өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө

Moderator
2022/03/28

 МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно. Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэр дэвшээд байгаа юм. 

Мөн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

  • Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
  • МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
  • МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
  • Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
  • Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
  • Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.