Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР “Монголын эдийн засгийн чуулган-2022” урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл"-ийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Улаанбаатар бол үйлчилгээний хот. Харин Хөшигийн хөндийд байршиж босох шинэ хот нь суурьшлын бүхий эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж хөгжинө. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, Босоо тэнхлэгийн олон улсын АН-3 авто замууд энэ бүс нутагт тавьж, гурван замын уулзвар зангилаан дээр байгаа учраас эдгээр замуудыг түшиглэн олон улсын хуурай зам, агаарын болон төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төвийг байгуулна. Тодруулбал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлнэ.Онгоцны буудлын хойд талд интертаймент төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудал, орчин үеийн загвар стандарттай үзэсгэлэнгийн танхим заалууд байгуулж, жуулчдыг татах орон зайг төлөвлөсөн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна