Хамтран амьдрагчаа хутгалж, гэмтээгээд зугтжээ

Moderator
2022/03/23

Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суудаг иргэн эхнэрээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал, энэ сарын 23-ны өдөр 02 цагт тус дүүргийн 21-р хороо Сэлбийн гудамжинд амьдардаг эмэгтэй 21 настай Х-г түүний хамтран амьдрагч эрэгтэй 29 настай О нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутгалсан байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн хамтран амьдрагчаа хутгалаад хэргийн газраас зугтсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. 

Хохирогч өвдөгний гадна талд нэг удаа хутгалуулсан шархтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тус хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.234
    2022/03/23

    Ямар эвгүй хүмүүсийн эрин үед амьдраад байна аа?

    Хариулах
  • 202.126.89.84
    2022/03/23

    Хөгшин сдад баахан бавуулаад эцэст нь хутгалуулаа шаасан хаха

    Хариулах
  • 202.126.88.192
    2022/03/23

    Иш 21 хэн настай байж хөгшин сда тай нөхцөөд алуулах нь байна шд.Ямар юмаа хийж золбин архичинтай нөхцдөг юм

    Хариулах
  • 192.82.90.188
    2022/03/23

    Hunee tanij medehgui yagaachgui huuhed gargana hamt amidrana ger buliin bolovsrol bhgui gadaadad 1 bie amidrah ni ih bolj bhad

    Хариулах