Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аян дүүргийн нутаг дэвсгэрт (2022.03.20) -ны өдөр Ням гарагт зохиан байгуулагдлаа.
“Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж талбай, Туул гол, дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийж, ачиж тээвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй албан хаагчид, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, албан хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийж, 429 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон Эко дүүргийн төрийн албан хаагчид, цэцэрлэг, сургуулийн ажилчид, хог тээврийн байгууллагууд сууц өмчлөгчдийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэддээ талархал илэрхийлье.
Эко дүүрэг-Эрүүл орчинг хамтдаа бүрдүүлцгээе.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна