Ноцтой осол гарчээ

Moderator
2022/03/19

Өнөөдөр өглөөний 08.20 цагт БГД-ийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж "Хөсөг Трейд ХХК" руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж, Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөсөн осол гарчээ. Ослын улмаар хүний амь нас хохирсон байна.

Автобусны жолооч тормос ажиллаагүй хэмээн мэдүүлсэн байна. Ослын газарт цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна