Сугалаанд оролцож, мөнгөө алдсан эмэгтэй амиа хорлохыг завджээ

Moderator
2022/03/18

Залилуулсан эмэгтэй олон тооны эм хэрэглэж, амиа хорлохыг завдсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэрт найзындаа байх үеэрээ олон тооны эм хэрэглэж амиа хорлохоор завдсан эмэгтэй Цэргийн төв эмнэлгийн Хордлогын үндэсний төвд хүргэгдэж ирсэн бөгөөд тэрбээр мэдүүлэгтээ, “Фэйсбүүкийн сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө алдсан учраас амьдрахыг хүсээгүй” гэх утга бүхий зүйл хэлсэн байна. Одоогоор хордлого тайлах эмчилгээ хийсэн, биеийн байдал тогтворжсон гэлээ. Иймд иргэд цахим сүлжээнд гараад буй сугалааны залилах гэмт хэрэгт өртөхгүйн тулд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.213
    2022/03/19

    Сошиалаар дуртай нь сугалаа явуулж бна ш дээ. Азын 10000 ч гэх шиг... ядарсан иргэдийн хоосон ходоодон дээр тоглолт хийгээд бгааг шалгадаг газар бна уу

    Хариулах
  • 66.181.179.201
    2022/03/18

    Энэ нэг луйваруудаа болиочээ наад ядаосан иргэд чинь луйвардуулаад дууслаа! Цагдаа шүүх прокрорууд нь ажилаа хийгээч!!!

    Хариулах
  • 66.181.161.68
    2022/03/18

    Ядаж байхад найзындаа гэх юм. Үхэх мөрөөрөө үхэхгүй хүнд гай болох гэж байсан байна шд

    Хариулах
  • 202.126.89.120
    2022/03/18

    осоржамаагийн сугалаанд оролцоо юу

    Хариулах
  • 202.9.40.41
    2022/03/18

    Ийм ч тэнэг байх гэж! Хахаха!

    Хариулах