УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөшигтийн хөндийд чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа. Гэхдээ үүгээр дамжуулж хэн хулгай хийж гэж байгаа бол гэхээр нөгөө нөхөр л гараад ирж байна. Байнгын хорооны хуралдааны үеэр асуухад Хөшигийн хөндийн 31 000 га газрын 12 000 нь Майдар хотын эзэмшил. Нөгөө нөхөр Х.Баттулга 1/3-ийг эзэмшдэг. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг юм байна. Майдар гээд 10 жил нэг сураг үзүүлээд л явсан. Улс ч хот байгуулах гэж байгаа юм шиг хувь хүн хот байгуулах гээд байгаа юм шиг. Улс хийх нь гээд шийдвэ гарахаар нөгөө нөхөр дунд нь цохиж явдаг. Намайг дэд сайд байхад Майдар хотыг хятадуудаар бариулна гэж Засгийн газарт орж ирсэн. Тухайн үед би хууль зөрчинө гэж хэлж байсан. Дараа нь Майдарын газрын нөхөн олговорт улсын төсвөөс 50 тэрбум төгрөг гаргана гэж. Хувь хүн хот байгуулах гэж байхад мөнгийг татвар төлөгчдөөс гаргах гээд байгаа юм уу. Эргэлзээтэй олон асуулт байна. Тиймээс 31 000 га газрыг зураг дээр харуулж, ард түмэнд ойлгомжтой болгомоор байна. Майдарын 12 000 га газар нь яг хаана вэ? Дамбын Хишигээгийн 500 га газар аль нь болох, чөлөөт бүс байгуулах 1000 га газар хаана байхыг зураг дээр харуулмаар байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
192.82.69.46
Майдар хот байгуулах талаар Засгийн газрын тогтоол гарсныг харсан. Санаачилга гаргасан л х.Баттулга байх. Газар нь төрийн мэдэлд байгаа юм биш үү
Хариулах180.83.205.79
Энхбаяр шиг шударга хүн төрд олноор гарч байж хулгай луйврыг цэгцэлнэ дээ
Хариулах202.21.108.5
Зөв шдээ, тодорхой болгох хэрэгтэй
Хариулах192.82.69.17
Энэ их шудрага бол Сү Батболдын тухай нэг яриач.хө
Хариулах202.126.88.132
Чи өөрөө ярь л да энэ хүн маш том луйврыг ярьж бна сөөнгө хулгайч хулгарыг