Ардчилсан намын дарга нь хэн бэ? Тамга нь хаана байгаа гэх маргаан хоёр жилийн турш үргэлжилж байна. Харин өчигдөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар Ардчилсан намын дараагийн даргад өрсөлдөхөөр мэдэгдлээ. Ёс уламжлалын дагуу тэд өчигдөр намын туг, дүрмээ гардан авсан. Үүний дараа Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, 21 аймгийг тойрох уулзалтаа Хэнтий аймгаас эхлүүлэхээр аян замдаа гарсан юм.
Жаран чагванц уралдахад нэг нь түрүүлдэг нь жам. Тэдний аль нэг нь АН-ын дараагийн дарга болно. Харин дараагийн дарга намын тамгаа хаанаас олох вэ? гэх асуулт, асуудал тэднийг дагасаар байх болов уу?
Намын даргад өрсөлдөгч Х.Баттулга "Тамга хаана байгааг мэдэхгүй" гэж тоомжиргүй хариултыг хэвлэлийнхэнд өгч байгаа харагдсан. Харин түүний хувьд намын даргын өрсөлдөөнөөс илүүтэй намын тамгыг олох асуудал жинхэн өрсөлдөөн нь болж таарна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “АН эрх бариагүй үед нам нь зовлон, эрх барьсан үедээ төрийн зовлон болж байна” хэмээсэн нь бий. Ямартай ч АН-ын зовлонт түүх энэ өдрүүдэд үргэлжилнэ. Фракциуд нь дайтсаар өнөөдөр тэрний, энэний АН гэж нэрийдэх болсон.
Иймээс ирэх өдрүүдэд ТАМГАГҮЙ намын даргын өрсөлдөөнөөс илүү намын тамгаа олох нь жинхэнэ өрсөлдөөн байх болов уу?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
202.9.40.35
БАТТУЛГА БОЛ БАТТУЛГА Илүү дутуу чалчдаг ,идэж ууж шагнал горьдогсдоос өөр Өмссөн зүүснээр илүүрхэж дэвж дэлчигнэдгээс өөр Ажил мэдэхгүй даргын цүнх дамжлагчаас өөр Ард театраар баяжигч агсам сагсам нөхрөөс өөр Элдэвт дуугарч намаа хувийнх шиг бодогч Э нэртэнгүүдээс өөр Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөдгөөрөө өөр Өндөр биш ч хот байгуулахыг зүүдэлдэгээрээ өөр Алдсан ч эр хүн Асгасан ч эр хүн Томд нь ч эр хүн Жижигт ч эр хүн Жирийн нэг монгол аавын хүү Битгий оролд...
Хариулах