Л. Энх-Амгалан: Хүүхэд бүр онц сурах, гоё бичих албагүй, багш гар хүрч бүр болохгүй‼️

Moderator
2022/03/16

ПОлон нийтийн сүлжээнд хоёрдугаар ангийн охиныг багш нь зодож гарыг улаан нялга болгосон зураг тархаж, шүүмжлэл дагуулж байна. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан салбарын сайд нь байр сууриа илэрхийлжээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "ХҮҮХЭД БҮР ЗААВАЛ ОНЦ СУРАХ АЛБАГҮЙ, ГОЁ БИЧИХ Ч АЛБАГҮЙ. ТЭГЛЭЭ ГЭЭД БАГШ ГАР ХҮРЧ БҮР БОЛОХГҮЙ…

Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд багшийн зандраанд айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ. 

Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97-р сургуулийн багш Бадамцэцэг нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ.  Нийгмийн сүлжээ дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэрэгжлийн сэтгэлзүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй. 

Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улстөрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдаж. 

Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ. 


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.65
    2022/03/26

    Багш заангаа заагаад л орхи.Сурах эсэх нь хүүхдээс шалтгаална

    Хариулах
  • 202.126.89.75
    2022/03/17

    Багш нараас үр дүн. Амжилт бүү нэх.Хүүхэд сурна уу бна уу хамаагүй болж бгаам биш үү.

    Хариулах
  • 98.169.36.32
    2022/03/17

    Huchirhiilel zaaj bgaa bagsh nariig shiitgeh heregtei

    Хариулах
  • 66.181.184.42
    2022/03/17

    Хүүхдэд гар хүрч болохгүй

    Хариулах
  • 202.9.41.137
    2022/03/17

    Сайд яг үнэндээ зөв л ярьсан байна.Нэгэнт хүн бүр сайн сурч,гоё сайхан бичиж чадахгүйгээс хойш. Хүүхэд санаатайгаар тааруу сураад,муухай бичээд байгаа юм биш. Өөр өөрийнхөө оюуны потенциальд тааруулж олж авсан мэдлэг,бичиг үсгээрээ том болоод өөрийгөө тодорхой түвшинд илэрхийлээд аваад явчихаж чадаж байвал болоошдээ. Эмч нар гэхэд хамгийн бичиг үсэг муутай тэр байтугай хамгийн чадвартай нь хамгийн муухай бичигтэй байх жишээтэй. Томчууд өөрсдөө бүгдээрээ онц сураад гоё бичээд байсан юм байхгүй л байх. Хүүхэд эрүүл орчинд тайван дарамт шахалтгүй,айлган сүрдүүлэлтгүй сурч боловсрох ёстойг багш нар ойлгох ёстой.

    Хариулах
  • 66.181.161.61
    2022/03/17

    xuuxed bur l exendee tm bdg anxnaasa bagsh nar ni zuv zaax xeregtei

    Хариулах
  • 66.181.161.120
    2022/03/16

    Za en baitugaal zoduur nuduur bsan. Gants neg hireh zuil bailgui dee. Chinii humuujuulj chsdahgui bga huuhdiig tgeed yaj humuujuuleh ystoi yum be

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/03/17

      Butgii solior

  • 64.119.22.144
    2022/03/16

    Тэнэг сайд бэ? Хүүхэд бүр гоё бичиж сурах хэрэгтэй.

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/03/17

      Goyo bichgeer hooloo olohgui

    • 66.181.161.61
      2022/03/17

      teglee geed zodox n bas arai denden

    • 66.181.161.61
      2022/03/17

      exende xuuxed bur tegj l bicdeg ayndaa dascdyn

    • 192.82.71.42
      2022/03/16

      Shaa sda mini

  • 202.9.46.27
    2022/03/16

    Ямар ч нөхцөл байдалд багш загнах зүйл байна шүү дээ

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/03/17

      Zagnah zodoh baij bolohgui

  • 66.181.179.205
    2022/03/16

    Тэртэй тэргүй сайд нь сурах албагүй гээд байгаа юм биш үү. Тэгээд багшаас ямар амжилт шаардаад байгаа юм болоо. Одоо үг хэлүүлэхгүй байгаа нөхдүүд нь хэрэг төвөгт орооцолдоод ээж аавыгаа золгоод

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/03/17

      Buu tenegt

  • 192.82.87.167
    2022/03/16

    Сурган хүмүүжүүлэх үйл явцад албадлага заавал байдаг. Учир нь мэдлэг гэдэг хүний төрөлх шинж чанар биш юм. Тодорхой хэмжээний захиргаадалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол хүүхдээ сургуульд явуулахгүй л бай. Сургуульд сураагүй гээд үхчихгүй л байлгүй.

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/03/17

      Arai buduuleg hun uu ooroo

    • 66.181.161.61
      2022/03/17

      za arai

    • 203.91.115.47
      2022/03/16

      Хаха тэгээд зодох нь зөв юм уу