Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар тариаланчдад татаас олгох талаар шийдвэр гаргажээ.
Энэ талаар ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан " Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих ЗГ-ын тогтоол гарлаа. Тогтоолын дагуу намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудад тонн тутам 100 мянган төгрөгийн татаасыг өгнө. Хүлэмжийн аж ахуйн нэгжүүдэд 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01 хүртэл оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл эрчим хүчний тарифийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тэгвэл энэ хугацааг 10 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 01 болгон сунгаж, хөнгөлөлтийн цагийг оройн 18.00 цагаас өглөөний 06.00 цаг болгожээ.
Мөн 2022 оны хаврын тариалалтад зориулж, ХАА-г дэмжих сангаас 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Хаврын тариалалт 6.5 тэрбум төгрөгийн шатахууны хөнгөлөлт өгнө. Тариаланчдад бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.
Өнгөрсөн жил 567 мянган тонн үр тариа хурааж авсан. Үүний борлогдоогүй үлдсэн 50.4 мянган тонн үр тариа талбайд байгаа. Хүнсний бүтээгдэхүүний хомстолоос сэргийлэх үүднээс борлогдоогүй үр тариаг Засгийн газар худалдан авч, улсын нөөц бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасаныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна