Хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд дөрвөн гэр нуржээ.
ТОДРУУЛБАЛ, тус сумын Шарга 1 дүгээр баг “Илийн-Ам” гэдэг газар малчин Г-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн. Мөн тус багийн “Өвгөн хөтөл” гэдэг газар шуурганд малчин Г, Ж нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрчээ.
Түүнчлэн “Цагаан-Овоо” 4 дүгээр баг “Арцын тавхайн-Ам” гэдэг газар шуурганд малчин А-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байсныг Онцгой байдлын газрын мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна