УБТЗ ХНН-ийн ажилчдад төмөр зам тавихад сайн ажилласан гэх үндэслэлээр 40-65 сая төгрөг тараажээ

Moderator
2022/03/15

Төрийн данс улайдаггүй, төсвийн мөнгө дуусдаггүй юм шиг үрэн таран хийдэг хэсэг бүлэг этгээдүүд өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Үүрэгт ажлаа хийснийхээ төлөө их хэмжээний шан харамж авсан баримт олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж эхэллээ. 

Тодруулбал, УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас "Улаанбаатар төмөр зам ХНН"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар нэр бүхий 15 хүнийг Алтанширээ дэх Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 27 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд сайн ажилласан гэж 790.000.000 төгрөгөөр шагнасан зөрчил илэрчээ.

Нэг үгээр сайн ажилласан гэх шалтгаанаар нэг хүнийг 40-65 сая төгрөгөөр  "шагнажээ".



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна