Караокед цээжиндээ хутгалуулж нас баржээ

Moderator
2022/03/14

Энэ сарын 14-нд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн "Н" гэгч нь цээжин тус газраа шархтай амь насаа алдсан байсан.

 Уг хэрэгт холбогдуулан иргэн "Г" гэгчийг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна